-->

Галигтан системийг Windows-тэй компьютер дээр суулгах заавар

Галигтан систем нь кирилл үгүүдийг QWERTY байрлалаар бичих боломжийг танд олгоно. Та энэ системийг суулгаснаар:

1. Компьютерийн гар буюу товчны хавтанцар чинь QWERTY байрлалтай кирилл горимтой болно.
2. Galitan Mongol дээр тавиад notepad хэрэглэн бичих үедээ баруун shift дарвал Монгол бичгээр бичигддэг болно
3. Galitan Mongol дээр тавиад notepad хэрэглэн бичих үедээ баруун alt дарвал тухайн үгийг Монгол бичгээр яаж бичдэгийг заах болно

Галигтан системийг доорх линкнээс татаж аваад компьютер дээрээ суулгана уу?
Download Galigtan_v3.3.3.exe


Download Galigtan_v3.3.3b.exe

Argun u zahiya (1289 on)

Мөнх тэнгэрийн хүчин дор, хааны суу дор Аргун бидний үг. 
       Францын хаанд! Ноднин /жил/ чи айлчин Мар Бар Савма тэргүүтэй элч нараар өчиж мэдүүлэхдээ, /хэрэв/ Илхааны цэргүүд Мисир /Египет/-ийн зүг дайлаар мордвоос бид бас эндээс хөдөлж довтолно гэснийг чинь зєвшєєрч Тэнгэрт залбирч барс жил /1290 он/ євлийн адаг сард /бид/ мордож хаврын тэргүүн сарын арван таванд Дамскт бууна хэмээсэн /билээ/. Эдүүгээ /чи/ үнэн үгтээ хүрэн цэргүүдээ болзсон цагтаа илгээж Тэнгэрийн хишгээр тэр иргэдийг авбаас бид Иерусалемыг танд єгье. Цаг хугацаа хождож аваас нэмэлт цэргүүдээ явуулаад яахин зохих буй. Хожим гэмшивч ямар тус амуй. Бас аливаа мэдээ/г/ нэмэн элч нараараа яаралтай явуулан тансаг эд, шонхор шувууд, франкуудын газрын элдэв єнгєтєн /үнэт/ чулуу єгч илгээвээс хэрхэн соёрхохыг Тэнгэрийн хүчин, хааны суу мэдтүгэй /шийдтүгэй/ хэмээн Мускерил юлдэчийг илгээв. Захидлаа /бид/ үхэр жил зуны тэргүүн сарын зургаан хуучдад хєндлєнд байхдаа бичив.


Möngke tngri-yin küchündur
qagan-u suu-dur
Argun üge manu
      Ired Barans-a 
      Nodüni chi Mar Bar
      Sawn-a sagur-a
      terigüten ilchin
    iyer öchijü iler-ün
IL qan-u cerigud Misir-ün
    jug mörilabasu bida ber
   andeche morilaju qamsay-a

  kemen öchijü ilegsen-i chinu
   jobsiyejü
tngri-yi jalbariju bars jil öbül-ün
   echus sara-da mörilaju qabur-un
   terigün sara-yin arban tabun-a
   Dimisgi baguy-a kembei. Edüge
   
    ünen üge-dür-iyen kürün
    chergüd-iyen boljaldur ilejü
tngri-de mör ögtejü tede irge
   abubasu Orislim-i tan-a ögiz-e
   Kem boljal qojidaju cherigudi nemegülbesu  
   yagu joqiqu. Qoyina ber qenübesü

   yagan tus-a. Basa ali ber kelen
   nemen ilchin-iyer-iyen jigür-e
   agulgan Berenggüd-ün gajar-un
   tangsug-ud singqud il-deb önggeten
   gürüs ögchu ilebesü ker ba soyarqaquyi
tngri-yin küchün
qagan-u suu medetügei. Kemen Muskeril
   qorchi-yi ilebei. Bichig manu üker
   jil junu terigun sara-yin
   jirgugan qaguchid-ta Köndelen-e
                                büküi-dur bichibei